|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны үдээс хойно БНСУ-ын парламентын дарга Ким Хун-Отой уулзав. Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын цаашдын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Вэнь Жябао хүссэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад БНСУ нь хөрш зэргэлдээ улс орон. Дипломат харилцаа тогтоосон 18 жилийн турш хоёр орны харилцаа түргэн хөгжиж, ил тод амжилтад хүрснээр хоёр ард иргэдэд үнэнхүү бодитой ашиг тус хүртээсэн юм. БНСУ-ын талтай хамтаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны харилцааны урт удаан тогтвортой хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ким Хун-О хэлэхдээ, БНСУ-ын парламент хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхийг эрс хэлбэрэлтгүй баримтлах бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны баялаг ололт амжилтад баярлаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс олон улсын банк санхүүгийн хямралд идэвхтэй хандаж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг биелүүлж байгаа нь БНСУ, Хятад хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хүчирхэг түргэн хөгжил ба тогтвортой хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |