• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао БНСУ-ын эдийн засгийн салбарын зүтгэлтэнтэй уулзаж ярилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-29 16:08:29

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 29-ний өдөр Сөүлд БНСУ-ын эдийн засгийн салбарынхантай ярилцаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон байна. Вэнь Жяобао хэлэхдээ, урьдаар хялбарыг, дараа нь хүчрийг, адил талаа хайж адил бус талаа нөхөх, алхам дараатайгаар ахиулах зэрэг зарчмын дагуу Хятад, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулахыг ахиулах ёстой гэжээ.

    Вэнь Жябао хэлэхдээ, БНСУ-ын эдийн засаг ба аж ахуйн нэгжийнхэн бол манай хоёр орны найрамдал хамтын ажиллагааг холбож байгаа хэлхээ холбоос юм. Эдүгээ дэлхийн эдийн засагт мөн тогтворгүй, нотлохын аргагүй хүчин зүйл нэлээд олон бий. Бид нар өчүүхэн ч сулруулж болохгүй. Хятад, БНСУ нь Ази тивийн эдийн засгийн чухал цогц юм. Өөр өөрийн эдийн засгийн бодлогын үргэлжилсэн тогтвортой чанар ба эдийн засгийн хямралыг зохицуулах арга хэмжээний эрч хүчийг хэвээр байлгахын зэрэгцээ жаргал зовлонгоо хамтатгах зориг санаагаа үргэлжлэн бадруулж, давуу талаа харилцан нөхөж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой. Хятад, БНСУ хоёр орон бүр эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөн , бүтцийн тохируулалт хийж байна. Хоёр тал энэхүү шинэ боломжийг ашиглан, дээд шинэ техник, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалсан, нүүрстөрөгч бага ялгаруулах ногоон эдийн засгийг хамтран ажиллах шинэ гол зүйл болгох ёстой. Хятадын тал БНСУ-ын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг сайшааж байгаа бөгөөд хоёр орны дунд жижиг аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг дэмжинэ гэжээ. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе