
29-ний үдийн өмнө Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Сөүлд Өмнөд Солонгосын ерөнхий сайд Жөн Ун Чантай уулзав.
Үүнээс өмнө Вэнь Жябао бас Өмнөд Солонгосын эдийн засгийн салбарын хүмүүстэй цаг гаруй хэлэлцсэн байна. Уг хэлэлцээнд Өмнөд Солонгосын худалдааны нийгэмлэгийн дарга болон Өмнөд Солонгосын Самсунг, Хюндаи машин, LG зэрэг аж ахуйн нэгжийн хариуцлагатан нар оролцов. Хятад Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн байгуулалт нь хялбараас хэцүү, ижлээ хайж зөрөөгөө үлдээх, алхам дараатай зарчмын дагуу явагдах болно гэж Вэнь Жябао хэллээ. Хятад Өмнөд Солонгос нь экологийн үйлдвэрлэлийн салбар болон дунд жижиг аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж тэрээр бас хэллээ. \Ч. Гантөмөр орчуулав\