|
|
||
Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны удирдагчдын хоёр хоногийн хугацаатай гурав дахь уулзалт 29-ний үдээс хойш Өмнөд Солонгосын Жежү аралд эхлэв. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мунбак, Японы ерөнхий сайд Хатояма Юкио нар уулзалтад оролцож байна. Энэ хурал нь хоёр шаттай явагдаж, тус гурван орны удирдагчид ирээдүйн хамтын ажиллагааны чиглэл хандлагыг тогтоох болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох болно.
Хурал эхлэхээс өмнө, гурван орны удирдагчид Ли Мунбакийн санаачилсны дагуу "Чёонан" хөлөг онгоцны осолд эндсэн хүмүүст гашуудал илэрхийлсэн байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаагийн хуралд оролцож байгаа нь гурван орны ирээдүйн хамтын ажиллагааны чиглэл хандлагыг тогтоож, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, гурван орны олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар ахиулахын төлөө юм.
Тус хурлаар гурван орон 2020 оны хамтын ажиллагааны төсөөлөл, шинжлэх ухаан техникийн салбарт шинийг бүтээх болон стандартчилсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг баримт бичгүүдийг нийтлэх бөгөөд хамтын ажиллагааны холбогдох мемурандумд гарын үсэг зурах болно. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |