• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"2020 оны Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагааг бараалх" баримт бичгийг батлагджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-29 19:40:09

     Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны удирдагчдын хоёр хоногийн хугацаатай гурав дахь уулзалт 29-ний үдээс хойш Өмнөд Солонгосын Жежү аралд болов. Гурван орны удирдагч "2020 оны Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагааг бараалх" баримт бичгийг баталж, түүхэнд зөвөөр хандаж, ирээдүйд хандах зориг санааны дагуу гурваг орны харилцааг сайн хөршийн харилцан итгэлцсэн, тал бүрээр хамтран ажилласан, харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай хамтаар хөгжих чиглэл руу урагшилна гэж илэрхийлжээ.

      2012 оноос өмнө Хятад Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн тухай судалгааг дуусгаж, гурван орны хөрөнгө оруулах хэлэлцээрийг дуусгаж, худалдаанд дөхөм үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлж, гурван орны худалдааны орчинг сайжруулна гэж гурван орон амлалт хийжээ. Ямарваа хэлбэрийн хамгаалалтын үзлийг эсэргүүцэж, техникийн саадыг арилган, шинжлэх ухаан техник шинийг санаачлан бүтээх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж гурван орон дахин нотолжээ.

       Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох нь зүүн хойд Азийн өнө батын энх тайван аюулгүй байх болон эдийн засгийн цэцэглэл хөгжилд маш их ашигтай гэж гурван орон үзэж, зургаан талт хэлэлцээний 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг биелүүлэхээр хамтаар чармайна гэж гурван орон амлалт хийжээ.\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе