|
|
||
Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн 3-р бага хурал хоёр хоног хуралдаад 30-ны үдээс өмнө БНСУ-ын Жежү аралд өндөрлөсний дараа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун-бак, Японы Ерөнхий сайд Юкио Хатояма нар сэтгүүлчидтэй уулзав. Хятад, Япон, БНСУ-ын бүх салбарын хамтын ажиллагаа хийгээд солилцоог цаашид ахиулж, зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэн, гүнзгийрүүлэх болно гэж гурван орны удирдах хүмүүс илэрхийлэв.
Вэнь Жябао эн тэргүүнд БНСУ-ын цэргийн эргүүлийн хөлөг онгоц живсэн хэрэг,нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн бөгөөд БНСУ-ын ард түмэн, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэлээ хуваалцав. Тэрээр хэлэхдээ, Хятад, Япон, БНСУ хамтран ажиллаад 10 жил болж байгаа, гурван орны удирдах хүмүүсийн уулзалтын механизм нь хөтлөн удирдах чухал үүрэг гүйцэтгэлээ гэжээ.
Гурван орны удирдах хүмүүсийн энэ удаагийн бага хурал нь "2020 оны Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны төсөөлөл"-ийг баталж, "Хятад, Япон, БНСУ гурван орны хамтын ажиллагааны Нарийн бичгийн дарга нарын газрын тухай меморандум"-д гарын үсэг зурсан бөгөөд стандартчиллын хамтын ажиллагаа, тэрчлэн шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн бүтээх ажлыг эрчимжүүлэх талаар нэгдсэн мэдэгдэл тохиролцов. Гурван орны хамтын ажиллагаа шинэ арван жилээ угтан авлаа, гурван орны хөгжил нь тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм гэж Ли Мун-бак хэллээ.
Хятад, БНСУ-тай цаашид хамтран ажиллаж, гурван орны худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин зэрэг салбарын солилцоог шинэ ахицтай болгоход Япон бэлэн байна гэж Юкио Хатояма тэмдэглэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |