• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван орны хамтын ажиллагааг ахиулах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-30 15:34:35

    Хятад, Япон, БНСУ гурван орон Азийн болон дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн хамтын ажиллагааг ахиулах талаар нэн нааштай үүрэг гүйцэтгэх ёстой гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 30-ны өдөр хэллээ.

    Тэрээр мөн өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун-бак, Японы Ерөнхий сайд Юкио Хатояматай хамтаар гурван орны худалдаа үйлдвэрийн дээд хэмжээний уулзалтын үдийн зоогт оролцож үг хэлсэн байна. Вэнь Жябао хэлэхдээ, гурван орон бүх талын болон стратегийн өндөрлөгөөс чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааг идэвхтэй ахиулж, 2010 онд товлосон хугацаандаа энэ ажлыг биелүүлэх ёстой гэжээ. Гурван орон чармайж, энэ ажлыг хугацаанаас нь урьдчилан дуусгахыг тэрээр мөн сайшаалаа.

    Гурван орны хөрөнгө оруулалтын зөвшилцөлд бие биеийн анхаарал болон ашиг сонирхлыг гүйцэд харгалзах ёстой бөгөөд шаардлага бүхий уян хатан байж, тэнцвэртэй, ажил хэрэгч, хамтаар хожсон үр дүнд эртхэн хүрэхээр чармайх ёстой. Гурван орны, тэрчлэн зүүн хойд Азийн бүс нутгийн стандартчиллыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах явдал бол том үйл хэрэг юм гэж Вэнь Жябао үзлээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе