• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Япон БНСУ хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар байгуулах гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-30 15:37:11

    Хятад Япон БНСУ-ын удирдагчдын гурав дахь бага хурал хоёр өдөр үргэлжлээд 30-ны үдээс өмнө БНСУ-ын Жежү аралд өндөрлөжээ. Үүний дараа Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао, БНСУ-ын ерөнхийлөгч Лее Мун бак ба Японы ерөнхий сайд Юкио Хатояма нар " Хятад Япон БНСУ гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын меморандум "-д гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Хамтын ажиллагааг механизмжуулахын тулд дараа жил гурван орны нарийн бичгийн даргын газрыг БНСУ-д байгуулна.

    Гурван орны удирдагч хоёр хоногийн хурлын хугацаанд гол нь ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөх ба харилцан сонирхож байгаа олон улсын ба бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, "2020 оны Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагааны хэтийн төлөв "-ийг баталсан байна. Энэ баримт бичигт тэмдэглэхдээ, түүхийг хүлээн мэдэрч зөв хандан, ирээдүйд хандах үзэл санаагаар гурван орны харилцааг найрсаг хөршийн харилцан итгэлцсэн, бүх талаар хамтран ажиллаж, харилцан хөнгөлөлт ашигтай, хамтаар хөгжих чиглэлээр урагшлуулахыг цөхөршгүй шуурхай ахиулна гэжээ.

    Эдийн засаг худалдаа, аюулгүйн байдал, байгаль орчныг хамгаалах, гамшгийг багасгах зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар гурван орон төлөвлөгөө хийсэн бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь зүүн хойд Азийн урт удаан энх тайван, аюулгүй байх ба эдийн засаг цэцэглэн хөгжихөд их тустай гэж санал нэгтэй үзэцгээсэн байна. Зургаан талт хэлэлцээрийн 919 нийтийн мэдэгдлийг биелүүлэхийн тулд хамтаар чармайна гэж тэд мөн амласан юм. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе