|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 30-ны өдөр БНСУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлж, Жежү арлаас мордон Японыг зорьж, Ази тивийн дөрвөн оронд хийх айлчлалаа үргэлжлүүлж байна.
Энэ нь Хятад БНСУ стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноос хойш Хятад улсын ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны анхны айлчлал бөгөөд Вэнь Жябао гурван жилийн дараа БНСУ-д дахин айлчилж байгаа болно. Айлчлалын хугацаанд Вэнь Жябао Лее Мун бактай хэлэлцээ хийж, Парламентын дарга Ким Хюн-О ба ерөнхий сайд Жөн Ун Чантай уулзсан бөгөөд БНСУ-ын эдийн засаг, соёлын салбарынхан ба эгэл иргэдтэй харилцсан байна. Тэрээр мөн 29,30-нд Жежү аралд болсон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын гурав дахь хуралд оролцсон юм.
Айлчлалын хугацаанд Вэнь Жябао "Чеонан" -ы хэрэг болон Солонгосын хойгийн байдлын асуудлаар хэлэхдээ, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг Хятадын тал санаачилсаар ирсэн бөгөөд үүний төлөө чармайсаар иржээ. Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг эвдсэн аливаа ажиллагааг эсэргүүцэн зэмлэнэ гэжээ. Ухаалаг тэвчээртэй байж, хэрэг явдал хурцдахаас сэргийлэн, ялангуяа мөргөлдөөн гарахаас зайлсхийж, Солонгосын хойгийн хялбар бусаар олсон энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг талуудад хандан уриалсан бөгөөд БНСУ-ын засгийн газар уг хэргийг зүй зохистой зохицуулахыг хүссэн байна. Хятад, БНСУ чөлөөт худалдааны район байгуулах асуудлаар Вэнь Жябао урьдаар хялбар дараа нь хүчрийг, адил талаа хайж адил бус талыг нөхвөрлөх, алхам дараатайгаар аажмаар ахиулах зарчим дэвшүүлсэн юм. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |