
Японы ерөнхий сайд Хатояма Юкиогийн урилгаар Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 30-нд Токио орж, Японд хийх гурав хоногийн албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Хатояма Юкиог Японы ерөнхий сайд болсноос хойш Хятадын ерөнхий сайд Японд анх удаагаа айлчилж байгаа юм.
Ерөнхий сайд Вэнь Жябао айлчлалын хугацаандаа, ерөнхий сайд Хатояма Юкиотой хэлэлцээ хийх бөгөөд Японы эзэн хаан Акихито болон Японы төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, Хятад Японы харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох юм. Үүнээс гадна Вэнь Жябао бас Японы эдийн засгийн салбар, найрсаг төлөөлөгчид, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд болон ард иргэдтэй өргөнөөр уулзаж, NHK телевизэд ярилцлага өгөх болно. Хятад Япон хоёр тал хүнсний аюулгүй байдал, эрчим хүч хэмнэх болон байгаль орчныг хамгаалах, цахим худалдааны салбарын зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно. \Цогзолмаа орчуулав.\