• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа шинэ ахицтай боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-05-31 18:08:34

     Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа шинэ ахицтай болж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжиж, хүмүүсийн солилцоо өдөр ирэх тутам баялаг болж байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао удалгүй Монгол улсад айлчлах нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг цаашид хөгжүүлэх болно.

      Хятад Монгол хоёр орны удирдагчид нягт хэлхээ холбоотой байж, цаг тухайд нь харилцан солилцож, хоёр талын харилцааны хөгжилд маш чухал ахиулах үйлдэл үзүүлсэн юм. Энэ жил гарснаас нааш Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Бө Ао-гийн чуулга уулзалтад оролцож, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шанхайн ЭКСПО-ын нээлтийн ажиллагаанд оролцож БНХАУ-д төрийн айлчлал хийсэн байна.

       Монгол улсын ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэнгийн дэргэдэх Хятадын судалгааны газрын дарга профессор Бэгзжав Синьхуа хорооны сурвалжлагчид хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлал Монгол Хятад хоёр орны харилцаанд гүн гүнзгий идэвхтэй ач холбогдол үзүүлэх юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, одоо хоёр орны харилцааны хуулийн үндэс маш бат бэх байгаа бөгөөд хоёр орон олон салбарт хоёр талын 70 гаруй хэлэлцээр хэрэгжүүлж байна гэжээ.

       Хятад Монголын эдийн засаг худалдааны харилцаа нэмэгдэх хандлагаа хэвээр байлгаж ирсээр юм. 1998 оноос 2008 онуудад хоёр орны худалдааны хэмжээ 243 сая ам доллар байснаас нэмэгдээд 2 тэрбум 438 сая ам долларт хүрчээ. 2009 онд хоёр орны худалдааны хэмжээ дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөөнд өртөн буурсан хэдий ч энэ оноос нэмэгдэж эхэллээ. Хоёр орны уул уурхайн эх баялгийн нээн ашиглах, дэ бүтцийн барилга байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаа ч ихээр хөгжиж байна. Хоёр орны ард түмэн хоёр талын эдийн засаг худалдааны дундаас бодит ашиг хүртэж байна.

        Хятад Монгол хоёр орны харилцаа тасралтгүй хөгжихийг дагалдан хоёр талын хүмүүсийн солилцоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Юй Хун Ёогийн танилцуулснаар, 2009 онд Монгол улсаас Хятадад ирсэн хүн давхардсан тоогоор 700 мянга гаруйд хүрч, Хятадын талаас Монголд очсон хүн ч давхардсан тоогоор 200 мянга гаруйд хүрчээ. Хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан техник, эрүүл мэнд зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна.
Профессор Бэгзжав хэлэхдээ, Хятад улс Монгол улсын уур уурхай, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт асар их хөрөнгө мөнгө оруулан хөнгөлөлттэй зээл олгон, буцалтгүй тусламж үзүүлж байгаа зэрэг нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд маш чухал үйлдэл үзүүлж байна гэжээ. Хойшид Монгол Хятад хоёр орон төрөм зам, газар эдэлбэр, нефть, нүүрс, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхийг тэрээр санал болгожээ.

       Профессор Бэгзжав хэлэхдээ, хоёр орны харилцаанд иргэдийн солилцоо харилцан ойлголцох нь маш чухал юм. Монголын залуу нэгэн үеийнхэн Хятадыг маш их сонирхож байгаа бөгөөд Хятадыг ойлгохыг хүсэж, хятад хэл сурах Монголын залуучууд ихээр нэмэгдэж байна гэжээ. Монгол Хятад хоёр орны ирээдүй нэн сайн сайхан болно гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлжээ.

      Хятад улс Монгол улсаас Хятадад ирж суралцах оюутны тоог жил бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд хятад хэл заан сургах сайн дурынхныг Монголд томилон очуулж төрөл бүрийн сургуульд хятад хэлний заан сургалтын ажил хийлгэж байна. 2008 онд Монгол улсын их сургуульд байгуулагдсан Күнзын дээд сургууль хятад хэлний чадварлаг хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэж байна.

       Хятад Монгол хоёр орон бол бүгд хөгжиж байгаа орон бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн зангилаа үед байна. Хоёр орон сайн хөршийн итгэлцсэн түншийн харилцаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Монголд хийх айлчлал хоёр орны харилцааны агуулгын улам баяжуулж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе