|
|
||
Вэнь Жябао хэлэхдээ, дайны дараа Япон энх тайван хөгжлийн замаар замнасныг Хятад улс сайшааж байгаа бөгөөд цаашид энэ замаараа тууштай замнахыг хүсэж байна гэжээ. Хоёр орон түүхийн асуудлыг хөндөхөөс эмзэглэх учиргүй, учир нь тэрээр бодитой оршиж байгаа юм. Түүхээс сургамж авч, ирээдүйгээ харах, тухайлбал өшөө хорслоо огтхон ч агуулахгүй байх хэрэгтэй. Олон улсын банк санхүүгийн хямрал болон олон улсын улс төр эдийн засгийн томоохон өөрчлөлт хувьсалт, том зохицуулалт гарч буй цаг үед, Хятад Япон хоёр орон байнга найрсаг байж, хямралыг хамтаар даван туулж, зовлон жаргалаа хуваалцан, хүнд бэрхшээлийг гатлах хэрэгтэй гэж тэрээр хэлсэн байна. Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагааны өргөн уудам орон зай бий. Харилцан итгэлцлээ нэмэгдүүлвэл бат бэх стратегийн харилцан ашигтай харилцааг тогтоож чадах юм гэжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |