• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн эдийн засаг дахин буурч болзошгүй

CRI       (GMT+08:00) 2010-05-31 15:42:27

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 31-ний өдөр Токиод Японы эдийн засгийн байгууллагын зохион байгуулсан үдийн зоог дээр хэлэхдээ, дэлхийн эдийн засаг дахин буурч болзошгүй тул эдийн засгийг сэргээх бодлогоос ухрахад арай эрт байна гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, дэлхийн эдийн засаг тогтвортой, нэлээд сэргэн хөгжиж байгаа боловч хурд нь нэлээд удаавтар, маш олон тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл оршиж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Европын бүрэн эрхийн өр ширийн хямрал Европын эдийн засгийн сэргэлтийг чирэгдүүлж, бүх нийгэм нийтэд өөрчлөлт учруулж болзошгүй байна гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ, өнөө Хятадын засгийн газар голдуу эдийн засгаа хөгжүүлэх, эдийн засгийн бүтцэд тохируулалт хийх, инфляцыг тогтоон барих гурван асуудалд анхаарлаа хандуулж байна. Хятад улс энэ оны эдийн засгаа өсгөх зорилтоо биелүүлэх боломжтой бөгөөд чадалтай юм гэжээ.

     Японы Канон, Тошиба, Тоёота, ANA, Асахи шар айраг зэрэг нэрт үйлдвэрийн эзэд тус үдийн зоогт оролцсон байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе