|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 31-ний өдөр Токиод Японы ерөнхий сайд Юкио Хантояматай хэлэлцээ хийх үед хэлэхдээ, Хятад улс стратеги дээр Японыг түншээ гэж үзэхээс биш сөргөлдөгч юм уу дайсагнагч гэж нэн бодохгүй юм. Хоёр орон хөрш зэргэлдээ болсны хувьд бүр иймэрхүү бодлоор нөгөө тал ба түүний хөгжилд хандах ёстой. Ингэвэл сая энх тайвнаар зэрэгцэн оршиж, үеийн үе найрсаг байж чадна гэжээ.
Хоёр тал үргэлжлэн чармайж, дорнод тэнгисийн асуудлаарх зарчимт нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлэхийг ахиулан, дорнод тэнгисийг жинхэнэ найрамдал, хамтын ажиллагаа, найрсаг харилцааны тэнгис болгох ёстой. Тэнгис дээрх хямралыг удирдан хамаарах ажлаа чангатгаж, сөргөлдөх ба мөргөлдөөний хэрэг гарахаас сэргийлэх ёстой гэж Вэнь Жябао хэлсэн байна.
Вэнь Жябао цааш нь хэлэхдээ, хоёр тал зургаан талт хэлэлцээ, Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын хурал, Хятад, Япон, БНСУ болон АСЕАН-ны хамтын ажиллагааны хүрээнд зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал ба цэцэглэл хөгжилд хамтран тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.
Вэнь Жябао мөн хэлэхдээ, хоёр тал хамтын ажиллагааны шинэ зам мөрийг идэвхтэй хайж, хамтын ажиллагааны шинэ салбарыг нээн, өсөлтийн шинэ цэгийг бэлтгэж, шинээр мандсан стратегийн үйлдвэрлэлийг голлон хөгжүүлж, эрчим хүч байгаль орчин, ногоон эдийн засаг, орчил эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааны нэлээд олон төсөл гаргах ёстой гэжээ. \Сарантуяа орчуулав.\Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |