Ерөнхий сайдын харилцах утсыг дахин ажиллуулав
CRI (GMT+08:00) 2010-05-31 16:12:09
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 31-ний өдөр Токиод Японы ерөнхий сайд Юкио Хатояматай хэлэлцээ хийв. Хоёр орны ерөнхий сайдын харилцах утсыг дахин ажиллуулах, дорнод тэнгисийн асуудлаарх зарчмын нийтлэг ойлголтын тухай засгийн газар хоорондын солилцох эхийг хэрэгжүүлэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх, хоёр орны сэргийлэлтийн салбарын тэнгис дээрх холбоо авах механизмыг түргэн байгуулах, тэнгис дээр авран туслах хэлэлцээрийг даруй зөвшин байгуулахаар хоёр тал зөвшөөрсөн байна. Хоёр тал бас Хятад Японы хүнсний аюулгүйн хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрийг байгуулсан байна. \ Пэрлаймаа орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл