• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойшдын 10 жил дэх Хятад Япон Өмнөд Солонгос 3 орны хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөжээ

CRI       (GMT+08:00) 2010-05-31 16:28:10

     Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны удирдагч нарын 3-р хурал 29, 30-ны өдөр БНСУ-ын Жежү аралд болжээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао, Японы Ерөнхий сайд Натояма Юкио , Солонгосын Ерөнхийлөгч Ли Мунбак уг хуралд оролцсон байна. Хурлын үеэр, 3 орны удирдагч хойшдын 10 жил дэх 3 орны хамтын ажиллагааны хөгжлийн чиглэл болон хамтын ажиллагааны гол салбарын тухай төлөвлөгөө хийж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцон, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болжээ.

     Энэ удаагийн хурлыг зохион байгуулагч тал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мунбак даргалсан байна. Хоёр хоногийн гүнзгий солилцоогоор, сүүлийн жилүүдэд Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжиж байна гэж үзсэн бөгөөд 3 орны харилцааг харилцан итгэлцсэн найрсаг хөрш , тал бүрээр хамтран ажилласан, харилцан ашигтай байж, харилцан хөнгөлөлт үзүүлэх, хамтаар хөгжих чиглэлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, 3 орны хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэх хэрэгтэй гэж 3 орны удирдагч санал нэгтэй үзжээ. Хурал дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ли Мунбак хурлын үр бүтээлийг дүгнэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

     "3 орны удирдагч энэ хурлаар хойшдын 10 жил дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой《2020 Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны хэтийн төлөв》-ийг нийтэлж, ирэх жилээс Өмнөд Солонгост Өмнөд Солонгос, Хятад, Япон 3 орны хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар байгуулахаар шийдсэн байна. Үүний зэрэгцээ 3 орны хоорондох стандартын хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан техникийн шинийг нээхийг эрчимжүүлэх зорилттой 《стандартын хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл》,《шинжлэх ухаан техникийн шинийг нээх хамтарсан мэдэгдэл》-д гарын үсэг зуржээ. 3 тал энэ хурлаар бас энэ оны 5-р сард нийтэлсэн Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн аж үйлдвэр, засгийн газар, их дээд сургуулийн хамтын судалгааны үр дүнд үнэлгээ хийж, 2012 оноос өмнө энэ зорилтыг биелүүлэхийн тулд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зөвшөөрсөн байна" гэжээ.

     Хятад, Япон, Өмнөд Солонгос нь хөрш орон бөгөөд бүс нутгийн том орнууд болно, харилцан хүндэтгэж эрх тэгшээр хандан, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах нь цорын ганц зөв замнал болно гэж ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэжээ.

     Тэрээр хэлэхдээ,  өнөө дэлхий ертөнц нь гүнзгий бөгөөд будлиантай өөрчлөлтийг өнгөрүүлж байна, манай бүс нутаг ч олон шинэ сорилт хүндрэлд тулгарч байна. Бид 3 орны ард түмний язгуур ашиг сонирхлын үүднээс хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан анхаарч байгаа асуудлыг харгалзан, эмзэг асуудлыг сайтар зохицуулж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, Зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой, энэ нь 3 орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хамгийн чухал үндэс суурь болно гэжээ.

     Вэнь Жябао цааш нь хэлэхдээ, бид үйлдвэрлэлийн том орон, худалдааны том орны статусыг баталгаажуулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийж, үйлдвэрлэлийн арга барилыг өөрчлөн, ногоон эдийн засаг, орчил эдийн засгийг ихээр хөгжүүлж, шинжлэх ухаан техникийн шинийг нээх, тогтвортой хөгжлийн замаар замнах хэрэгтэй. Учир иймээс 3 орон давуу талаараа харилцан нөхөж, хамтын хүчин болгон, 3 орны эдийн засгийн түргэн хөгжлийг баталж, Зүүн Азийн эдийн засгийн шинэ нэмэгдэлд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

     Шинэ байдалд 3 орон харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах үзэл баримтлалын дагуу, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, экологийн орчныг хамгаалах, орчил эдийн засаг зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нийгэм соёлын харилцаа солилцоог урамшуулан, бүс нутаг болон олон улсын үйл хэрэг дэх хэлхээ холбоогоо нягтруулж, олон улсын банк санхүүгийн хямрал, цаг уурын өөрчлөлт зэрэг чухал өрсөлдөөн сорилтыг хамтаар шийдэн зохицуулах ёстой гэж Ли Мунбак, Натояма Юкио нар илэрхийлсэн байна.
Хуралд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орон өнгөрсөн түүхэд зөв хандаж, ирээдүйд чиглэсэн үзэл баримтлалыг мөрдөн, 3 орны харилцааг харилцан итгэлцсэн найрсаг хөрш, бүх талаар хамтран ажилласан, харилцан ашигтай байж, харилцан хөнгөлөлттэй хандаж, хамтаар хөгжих чиглэлээр урагшлахад цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно. 3 орны удирдагчдын 4-р хурал ирэх жил Японд болох юм. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе