![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Японд айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 30-ны орой Токиод Япон Хятадын найрамдалт олон нийтийн 7 байгууллага болон Хятадын харьяат иргэдийн 4 нийгэмлэгийн хамтран өөрт нь зориулан зохион байгуулсан угтах хүлээн авалтад оролцсон байна. Алга ташилтын дууны дунд Вэнь Жябао шинэ шүлгээ уншиж, Хятад Япон найрамдалтай байхыг хүссэн байна. Хүлээн авалт өндөрлөсний дараагаар, Вэнь Жябао суудлаасаа босож Японы найрсаг хүмүүстэй мэндчилсэн байна.
Японы найрсаг хүмүүсийн Вэнь Жябаод зориулан хийсэн энэ утгалтын хүлээн авалт маш өргөн их болсон байна. 3 жилийн тэртээ Японд хүйтэн байдлыг намдаах айлчиллаа эргэн санасны дараа, тэрээр өөрийн шинэ богино шүлгээ шүлэглэн уншиж, Японд хийж буй энэ удаагийн айлчлал болон Хятад Японы харилцааны хөгжлийн сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, хүйтэн байдлыг намдаах тэр удаагийн айлчлалын үеэр би "урин салхинд хур бороо зүсэрч, сакура дэлгэрч андаа угтна. Хүйтэн өвөл өнгөрөн одож дулаан хавар хүрч ирлээ" гэж бичсэн. Өнөөдөр би ахиад нэг бадаг шинэ шүлэг бичсэнийг болгоноо уу. 3 жилийн хугацааг өнгөрүүлээд Хятад Японы харилцаа урагш ахиж, ерөнхий байдлын хандлага аятай сайхан байна. Тэгээд би ийн бичсэн юм. "Цас мөсөн хайлж, борооны дараа хөндлөн уулс хөхөмдөг униар татахад, газар дэлхий сэргэн баясна" . Энэ шүлгийг би та бүгдтэй хуваалцаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр мөн хэлсэн үгэндээ, Хятад Японы хооронд маш олон шийдвэрлэгдээгүй асуудлууд бий бөгөөд зөрчил маргаан түүнчлэн хоёр ард түмэн харилцан ойлголцох шаардлагатай зүйлүүд бий. Гэвч үнэн сэтгэлээр хандвал бүх юмыг хувиргаж болдог гэж шууд хэлсэн байна. Түүхийн асуудлыг авч хэлэх үед Вэнь Жябао хэлэхдээ, түүхийн асуудлыг хөндөхөөс эмзэглэх учиргүй, учир нь түүх бол бодитой оршиж байгаа юм. Бид өшөө хонзонг дахин үргэлжлүүлж яасан ч болохгүй юм. Тэр харсалтай хэргүүдийг цөөн тооны милитаристууд үйлдсэн. Японы ард түмэн ч хохирол амсагчид юм гэжээ.
Утгалтын дайллага эхлээд удаагүй байхад, гол ширээнд сууж байсан Вэнь Жябао Хятад Японы сайн хөршийн найрамдалт харилцааг хэвийн болгоход гавьяа зүтгэл гаргасан, Японы экс ерөнхий сайд Масаёши Охирагийн гэр бүлийнхнийг оролцуулсан нэгэнт таалал төгссөн Японы нэрт найрсаг зүтгэлтэн нарын суусан 6-р ширээнд биеэр шууд хүрэлцэн очиж хамт суулцсан байна.
Хироши Охира эцэг Масаёши Охирагийн уран зохиолын түүврийг Вэнь Жябаод хүргэсэн бөгөөд, хүүгээ Вэнь Жябаод золгуулж, Хятад Япон үеийн үед найрсаг байхыг хүсжээ.
Вэнь Жябао: Би өмнө нь түүнтэй уулзаж байсан, тэр бол Хятад Японы ард түмний маш бишрэн шүтдэг улс төрч.
Хироши Охира: Энэ жилд миний аавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ миний хүү.
Залуу Ерөнхий сайд Вэнь Жябаод хандан хэлэхдээ, Би урьд нь Хятад улсад танд бараалхаж өнгөрсөн. Тантай дахин золгосондоо би маш их азтай байна.
Вэнь Жябао: Сайн ажиллаарай.
Залуу: За. Би чармайна.
Хажуу талын ширээнд сууж байсан өндөр настай хэдэн хүнийг хараад Вэнь Жябао нэн их сэтгэл хөдөлсөн байлаа. Тэд залуу насандаа Япон нутагтай Наймдугаар замын болон чөлөөлөх армийн байлдагч байсан. Тэд Хятадын хувьсгалд онцгой хувь нэмэр оруулж явсан бөгөөд, тэдний зарим нь Хятадын зүүн хойд нутгийн чөлөөлөх дайнд оролцож байсан, бас зарим нь Янь-Ань-д дайны эсрэг холбоотны ажил хийж байсан. Вэнь Жябао тэднийг "Хятадын гавьяат нар" гэж үнэлжээ. Үсэнд нь мөнгөн хяруу унасан хэдий ч залуу хүн шиг тэв тэгшхэн биетэй Мицушигэ Маедатай Вэнь Жябао гар барин мэндчилсэн бөгөөд түүний эцгийг ч Вэнь Жябао сайн мэдэж байлаа.
Вэнь Жябао: Таны насан сүүдэр хийдий вэ?
Мицушигэ Маедатай: 93-ийг өнгөрч байна.
Вэнь Жябао: хятад тооллоор бол та энэ жил луу жилтэй. Та миний аавтай нас цацуу юм байна. Та эрүүл энх урт удаан наслах болтугай.
Утгалтын хүлээн авалт эхлэхээс өмнө Вэнь Жябао Японы олон нийтийн найрсаг байгууллага болон найрсаг зүтгэлтэн нарт шагнал гардуулж, Хятад Японы найрамдалт үйлсийн төлөө чухал хувь нэмэр оруулсан тэд нарыг алдаршуулан сайшаасан байна. Хятад Япон хоёр ард түмэн сэтгэл зүрх болон нинжин сэтгэлээрээ ойлголцож болох юм. Хятад Японы нөхөрлөлийн үндэс иргэдийн дунд бий гэж утгалтын хүлээн авалтын өмнө хэлсэн Вэнь Жябаогийн баярын үгийг ерөнхий сайд Вэнь Жябаогийн чин үнэн сэтгэл гэрчилсэн байна. \Номин орчуулав\ Пэрлаймаа хянав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |