• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Японы Эзэн хаан Акихитод бараалхжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-01 19:49:53

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 6-р сарын 1-ний үдээс өмнө Токиод Японы Эзэн хаан Акихитод бараалхаж, миний энэ айлчлал баялаг үр дүнд хүрч, хүсэл эрмэлзэл итгэл бялхсан айлчлал боллоо гэж хэлжээ.

      Уулзалтын үеэр Вэнь Жябао Хятад улсын дарга Хү Жиньтаогийн мэндчилгээг Акихитод уламжилжээ. Вэнь Жябао хэлэхдээ, одоо Хятад Японы харилцаа сайн сайхан хөгжлийн хандаштай байж, хөгжлийн шинэ боломжид нүүрлэж байна. Энэ айлчлалаар хоёр орны ард түмний үзэл санаа, сэтгэл бодол харилцан солилцоо хийж харилцан хэлхээ холбоотой байж болохыг ойлголоо гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар Японтой байх харилцаагаа дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Японы талтай хамтаар сайн хөршийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

      Акихито эзэн хаан ч дарга Хү Жиньтаод мэндчилгээ хүргэж байгаагаа Вэнь Жябаогоор уламжлуулж, түүний Японд айлчилж байгаад баяр хүргэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе