• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Монголд айлчлахаар мордов

CRI       (GMT+08:00) 2010-06-01 11:20:51

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 1-ний үдээс өмнө Токиод Японы Эзэн хаан Акихитод бараалхаж, Японд хийсэн албаны ёсны айлчлалаа өндөрлүүлээд Монгол Улсад айлчлахаар Токиогоос мордов.

     Айлчлалын үеэр Вэнь Жябао Японы Ерөнхий сайд Юкио Хатояматай хэлэлцээ хийж, хоёр орны Ерөнхий сайд халуун шугамын холбоо тогтоож, зүүн тэнгисийн асуудлын тухай зарчмын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх засгийн газар хоорондын албан бичиг солилцох хэлэлцээг албан ёсоор эхлүүлж, хоёр орны батлан хамгаалалтын салбарын тэнгис дээр холбоо барих механизмыг түргэн тогтоож, тэнгист эрэн аврах хэлэлцээрт түргэн гарын үсэг зурахыг хоёр тал зөвшөөрөв. Хоёр тал мөн Хятад, Японы хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав. Хятад улс стратегийн талаар Японыг түншээр үзэж байгаагаас биш харин эсрэг этгээдээр үзэхгүй, нэн ч дайснаар үзэхгүй гэж Вэнь Жябао хэллээ. Тэрээр мөн Японы Парламентын Сенат, Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзав.

     Энэ айлчлалын явцад Вэнь Жябао мөн Японы ард олонтой төрөл бүрийн хэлбэрээр уулзаж ярилцав. Тэрээр Японы ардын найрсаг хүмүүс, эдийн засаг худалдааны салбарын хүмүүс, соёлын салбарын хүмүүстэй уулзаж, NHK телевизэд ярилцлага өгөв. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе