• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Токиод "Чеонан"-ны асуудлын талаар ярилаа

CRI       (GMT+08:00) 2010-06-02 09:48:01

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 6-р сарын 1-ний үдээс өмнө Токиод Японы NHK телевизийн хөтлөгч Хироко Куния-д ярилцлага өгсөн байна. Тэрээр "Чеонан" хөлөг онгоцны ослын тухай асуултад хариулах үед хэлэхдээ, Хятад улс аль талыг нь ч хаацайлахгүй, шударга голч байр суурь баримтлах болно. Үүнд Хятадын тал энэ асуудал дээр нэн холыг харж, аливаа арга хэмжээ авахдаа Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдалд нийцүүлэхийг бодолцох юм гэжээ.

      Вэнь Жябао хэлэхдээ, Хятад бол шударга ёсыг баримталдаг, хариуцлагаа даадаг орон тул энэ асуудлыг зохицуулахдаа хувийн ашиг хайхгүй. Хятад улс Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад голлон хүч тавьж байна. Бид Өмнөд Солонгосын бусад оронтой хамтран шалгалт хийх болон энэ талаарх олон талын тусгалыг чухалчлан үзэж, байдлын үнэн мөнийг үндэслэн байр сууриа тогтоох болно гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын байр суурь тодорхой юм. Нэгд, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэнэ. Хоёрт, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг 6 талын хэлэлцээгээр зохицуулахыг хүсэж байна. Энэ нь зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдалтай холбоотой тул 6 талт хэлэлцээ хийх нь нэн их ач холбогдолтой юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгосон үед сая Солонгосын хойгт өнө бат энх тайван байдал тогтоож чадах юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе