|
|
||
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Жябоа Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар 6-р сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь БНМАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 16 жилийн дараа хийж байгаа албан ёсны айлчлал юм.
Нөхөр Вэн Жябоа Монгол Улсад хийж байгаа айлчлалаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд ирж эх үрсийн баяраа тэмдэглэж байгаа энэ тэмдэглэлт өдөр Монголын хүүхдүүдэд баяр хүргэж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Дараа нь МУ-ын Ерөнхий сайд С.Батболдтой яриа хэлэлцээ хийлээ. Хоёр орны ерөнхий сайдуудын уулзалт болон хэлэлцээ найрсаг байдалд болж,Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар тодорхой ярилцаж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал бодлоо солилцлоо.
Хоёр орны харилцааны чухал хэсэг болох худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал: Хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж экспортонд гаргах зэрэг асуудлаар ярилцаж тодорхой тохиролцоонд хүрсэн байна.
Албан ёсны хэлэлцээний үеэр Хятад улс Монголд 50 сая юаны буцалтгүй тусламж үзүүлэх, ХАА-н салбарт зээл олгох болсон Хятад улс таван жил дараалан жил бүр Монголоос 60 залуусыг хүлээн авч, айлчлуулахаа мэдэгдсэн байна. Мөн Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 2000-д хүргэхээр хоёр тал тохиролцжээ.
Хоёр тал албан ёсны хэлэлцээний дараа харилцаа хамтын ажиллагааны есөн бичиг баримтад гарын үсэг зурлаа. (Монголоос ирүүлсэн мэдээлэл: Монголын дуу хоолой радиогийн сурвалжлагч Мөнх-туул мэдээлэв)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |