• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт боллоо

CRI       (GMT+08:00) 2010-06-02 11:02:55

     Хятад Монгол хоёр орны ерөнхий сайд нар 2-ны өдөр Улаанбаатарт Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлсэн үгэндээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлж, Монгол улсын эдийн засгийн байгуулалтад үзүүлэх тусламжаа аажмаар нэмэгдүүлнэ гэж тэмдэглэжээ.

     Хоёр орны эдийн засаг худалдаа, аж ахуйн нэгжийн зүтгэлтэн 200 гаруй хүн чуулга уулзалтад оролцов. Вэнь Жябао Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тоонуудыг тооцсоны дараа хэлэхдээ: хоёр орон бат бэх уламжлалт найрамдалтай, эрх тэгш харилцан ашигтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаатай байгааг практик үйл ажиллагаа гэрчилж байгаа. Хоёр тал бодож сэтгэх ижил, зовлон зүдүүрээ нэгтгэсэн сайн хөрш бөгөөд давуу талаараа харилцан нөхвөрлөж, ашигтай хамтран ажилласан сайн түнш юм гэжээ. Хоёр орон ашигт малтмалын нөөцийг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг ахиулахыг Вэнь Жябао санал болгож, Хятадын засгийн газар аж ахуйн нэгжийн Монголын талын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэн олноор оруулахыг дэмжиж, аж ахуйн нэгж ажлаар хангагдах, орон нутгийн оршин суугчдын амьжиргааг нэн түргэн сайжруулах төсөлд хөрөнгө мөнгөө оруулахыг дэмжиж, Монгол улсын эдийн засгийн байгуулалтад үзүүлэх тусламжийг аажмаар нэмэгдүүлнэ гэж тэмдэглэжээ. Хятад улс "хөрштэйгөө сайхан харьцах, хөрштэйгөө сайхан түншлэх" чиг шугам болон "сайн хөрш, баян хөрш, тайван хөрш" байх бодлого хатуу хэрэгжүүлж, ойр зэргэлдээ бүс нутгийн энх тайван, тогтвортой, хөгжил цэцэглэлтийг хамгаалахаар чармайна гэж тэрээр онцолжээ.

     Монгол улсын ерөнхий сайд Батболд хоёр орон төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа мал аж ахуйн боловсруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүссэн байна. Хятад улс бол дэлхийд хамгийн чухал аж үйлдвэрлэлийн төв бөгөөд хамгийн тогтвортой зах зээл болно гэж тэрээр хэлсэн байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе