• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа

CRI       (GMT+08:00) 2010-06-02 11:05:49

      БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Улаанбаатарт Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа.

      Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Монгол уул усаар харшилж, урт хилийн шугамтай байгаа нь хоёр талын хамтын ашиг сонирхол найрсаг хамтын ажиллагааны холбоос болох юм. Хятад Монголын сайн сайхан харилцаа нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хамтын хөгжилд ашигтай юм. Хятадын засгийн газар стратегийн өндөрлөг алс хэтийн харцнаас Монголтой харилцаа хөгжүүлэхийг чухалчилж, эргэн тойрны орнуудтай байх дипломат харилцааны чухал цэг болгож байна. Монголын талтай хамтаар чармайж, солилцоо хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлж, хоёр орны ард түмэн ялангуяа залуучууд хоорондын найрсаг хэлхээ холбоог нягт болгож, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийг батлахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Ерөнхийлөгч Элбэгдорж хэлэхдээ, Монгол Хятад бол сайн хөрш, Хятадтай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд Монголын тал чармайж байна. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөрлөх чанар сайн байж, өөр өөрөө хөгжих давуу талтай юм. Хоёр талаараа бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг биелүүлэхийг хүсэж байна. Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлал элбэг амжилт оллоо, энэ нь Монгол Хятадын харилцааг шинэ шатанд ахиулах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе