• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Вэнь Жябао Монгол улсад хийсэн айлчлалаа өндөрлүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-06-02 15:51:20

     Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзсаны дараа Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд Азийн дөрөв дахь оронд хийх айлчлалаа үргэлжлүүлэхээр Мьянмар орохоор Улаанбаатараас морджээ.

     Энэ бол Вэнь Жябаогийн Монгол улсад хийсэн анхны , Хятадын ерөнхий сайдын 16 жилийн дараа Монгол улсад хийсэн айлчлал мөн. Айлчлалын хугацаанд ерөнхий сайд Вэнь Жябао Монгол улсын ерөнхий сайд С. Батболдтой уулзалт хэлэлцээ хийж, Монгол улсын ерөнхийлөгч, Их Хурлын даргатай тус тус уулзсан байна. Хятад Монгол хоёр тал "Хятад Монголын хилийн дэглэмийн тухай засгийн газар хоорондын гэрээ"-г багтаасан Хятад Монголын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурж, тэр нь боловсролын болон эрдмийн зэргийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, боомтын хамтын ажиллагаа, банк санхүүгийн зээл, уул уурхай, цөмийн эрчим хүч нээн хөгжүүлэх зэрэг салбарыг хамарсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао мөн Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

     Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Монголд хийсэн энэ удаагийн айлчлал хоёр орны сайн хөршийн харилцааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж ерөнхий сайд С. Батболд үзэв. Монгол бол ерөнхий сайд Вань Жябаогийн Азийн дөрвөн оронд хийх айлчлалын гурав дахь орон нь байв. Үүнээс өмнө тэрээр БНСУ, Японд айлчилсан бөгөөд Хятад Япон , БНСУ-ын удирдагчдын гурав дахь удаагийн хуралд оролцсон байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе