• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Мьянмарт албан ёсны айлчлал хийж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-02 17:55:16

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдрийн үдээс хойш Рангун-д хүрэлцэн очиж, Мьянмарт хийх албан ёсны айлчлалаа эхлүүлээ. Энэхүү айлчлал нь Хятад Мьянмар хоорондоо дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой тохиож байна, мөн Хятадын Ерөнхий сайд сүүлийн 16 жилийн дараа Мьянмарт анх удаагаа айлчилж байгаа болно.

     Вэнь Жябао Мьянмарын Ерөнхий сайд Тхейн Сей-ний урилгаар тус улсад айлчилж байгаа юм. Ерөнхий сайд Вэнь Жябао Рангун болон Най пи тао хоёр хотоор айлчлан танилцах болно. Айлчлалынхаа хугацаанд Вэнь Жябао Тхейн Сейн-тэй уулзалт хийж, "Мьянмарын үндэсний энх тайван болон хөгжлийн хороо"-ны дарга Тхан-шве болон Мьянмарын бусад удирдагчтай уулзаж, хоёр талын харилцаа түүнчлэн хамтаар сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох юм. Вэнь Жябао бас Мьянмарын удирдах хүмүүстэй хамтаар Хятад Мьянмар хоорондоо дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцох болно. Айлчлалын хугацаанд хоёр тал худалдаа эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, шинжлэх ухаан техник зэрэг салбаруудыг багтаасан хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе