|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 2-ны өдөр Мьянмарын Рангунд хүрэлцэн очсоны дараа Рангуны нэгдүгээр дунд сургууль ба том алтан суваргатай танилцсан байна. Хятад Мьянмарын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойг тэмдэглэхийн тулд би ирсэн юм. Хятад Мьянмарын найрамдал өнө оршихыг хүсэж байна гэж Вэнь Жябао танилцаж байгаа үедээ хэлсэн байна.
Рангуны нэгдүгээр дунд сургууль 1965 онд байгуулагдаж, одоо нийт 2500 гаруй багш сурагчидтай. Вэнь Жябао Мьянмар сурагчдын зурсан Хятад Мьянмарын найрамдлын зургийг сонирхсон юм. Зурагт Хятад Мьянмарын бэлгэдэл болсон 10 мянган газар урт цагаан хэрэм ба том алтан суваргатай. Хүүхдүүд холоос морилон саатсан Хятад улсын ерөнхий сайдад ус шүрших баярын бүжиг бүжиглэсэн бөгөөд Вэнь Жябаод цэцгийн хэлхээ хүргэжээ.
Вэнь Жябао үг хэлж тэмдэглэхдээ, Мьянмарт айлчилж байгаадаа би маш баяртай байна. Эрхэм гүрэнд би анх удаа айлчилж байгаа юм. Хятад Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэхийн тулд би Мьянмарт ирлээ. Хятад Мьянмарын найрамдал үеийн үе найрсаг байхыг би хүсэж байна гэжээ.
Вэнь Жябао бас уг сургуульд компьютер ба бичиг хэрэгсэл зэрэг заан сургах төхөөрөмж бэлэглэсэн байна.
Мьянмарын боловсролын яамны дэд сайд Аун Миомин хэлэхдээ, Ерөнхий сайд ноёнтон Вэнь Жябао манай сургуульд ирж танилцсаныг бид маш өнгө гэрэлтэйгээр хүлээн авлаа. Энэ бол олдошгүй маш сайн аз боломж юм. Мьянмартай хил нийлж байгаа хөрш орнуудад Хятад оронтой хилийн шугам хамгийн урт юм. Ерөнхий сайд ноёнтон манд компьютер бэлэглэсэнд баярлан талархаж байна. Хоёр орны найрамдал мөнхрөхийг хүсэн ерөөж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |