|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 3-ны өдөр Азийн 4 оронд хийсэн айлчлалын сүүлчийн өртөө болох Мьянмарт хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлж, Рангунаас мордож эх орноо зорилоо.
Энэ бол Вэнь Жябао анх удаа Мьянмарт айлчилж байгаа бөгөөд Хятадын ерөнхий сайд 16 жилийн турш Мьянмарт анх удаа айлчилж байгаа болно. Найпьидавд Хятад Мьянмарын ерөнхий сайд хэлэлцээ хийж, Вэнь Жябао Мьянмарын үндэсний энх тайван хөгжлийн хорооны дарга Тань Шветэй уулзаж, Хятад Мьянмарын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид гүнзгийрүүлэхээр хоёр орны удирдагч санал нэгтэй илэрхийлжээ. Хятадын талын Мьянмарын улс орны байгуулалтад ялангуяа ардын амьдралд холбогдсон салбарт боломжийн хирээр туслалцаа үзүүлэх болно гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |