• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Мьянмарын харилцаа шинэ хөгжлийг оллоо

CRI       (GMT+08:00) 2010-06-03 15:03:48

     Мьянмарт айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 3-ний үдээс өмнө Найпитавд Мьянмарын үндэсний энх тайван хөгжлийн хорооны дарга Тань Шветэй уулзаж, энэ удаагийн айлчлалаар дамжуулан, Хятад Мьянмарын харилцааг нэг алхам урагшлуулан хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

    Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын тал стратегийн дээд төвшнөөс Мьянмартай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг хүндэтгэн үзэж, хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойгоор аз тохиол болгон, Мьянмарын талтай хамтаар чармайж Хятад Мьянмарын харилцааг шинэ төвшинд түлхэн ахиулж, хоёр ард түмэнд нэн их буян эдлүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

    Вэнь Жябао мөн хэлэхдээ, энэ айлчлалын үеэр би ерөнхий сайд Теин Сейнтэй хоёр орны харилцааг цаашид нягтруулж, олон салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хилийн районы энх тайван амгалан байдлыг хамтаар хамгаалах талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болж, олон чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хоёр орны харилцаа дахин урагш ахисныг энэ нь харуулж байна гэжээ.

    Тань Шве хэлэхдээ, Мьянмар Хятад бол найрсаг хөршүүд мөн, ерөнхий сайд Вэнь Жябао хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн үеэр Мьянмарт айлчилж байгаа нь Хятадын засгийн газар болон ард түмэн Мьянмартай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байгааг харуулж байна. Хятадын талтай дээд зиндааны солилцоогоо хэвээр хадгалж, шат бүрийн зөвшилцлөө нягтруулж, бие биеийн ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны ард түмнийг үеийн үед найрсаг байлгахад бэлэн байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе