• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцов

CRI       (GMT+08:00) 2010-06-03 15:30:58

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 3-ний өдөр Найпитавд Мьянмарын ерөнхий сайд Тань Шветэй хамтаар Хятад Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэх ажиллагаанд оролцов.

     Хоёр орны ерөнхий сайд хэлсэн үгэндээ Хятад Мьянмарын харилцааны хөгжлийн үйл явцыг эргэн харж, хоёр талын харилцааны хөгжлийг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж санал нэгтэй илэрхийлсэн байна.

    Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Мьянмарын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь Хятадын засгийн газрын тууштай чиг шугам юм. Хятад Мьянмарын найрамдалт харилцаа нь хоёр орны хэдэн үеийн хүмүүсийн хүчин чармайлтыг нягтруулсан болохоор хувь дахин нандигнах ёстой юм. Хятад Мьянмарын найрсаг хамтын ажиллагааны харилцааг залгамжлан бадруулах нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл болон үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа болохоор хоёр ард түмний эрс бат дэмжлэгийг олох нь гарцаагүй юм. Энэ бол Хятад Мьянмарын харилцааны хөгжлийг түлхэн урагшлуулах хүчирхэг их хөдөлгөгч хүчин , ширгэшгүй эх булаг юм гэжээ.

     Тань Шве хэлэхдээ, Хятадын улс төр тогтвортой, эдийн засаг нь түргэн хөгжиж, НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн тавцан түүнчлэн олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Хятад Мьянмарын харилцаа нэгэнт стратегийн харилцаа болов гэж тэрээр үзэв. Урт хугацааны турш, Хятад улс Мьянмартай харилцан ашигтай хамтын ажиллагааг нааштай өрнүүлж ирсэн бөгөөд Мьянмарын эдийн засгийн хөгжилд асар их тусламж үзүүлж ирсэн. Мьянмарын засгийн газар болон ард түмэн үүнд гүнээ баярлан талархаж байна гэж тэрээр бас хэлжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе