|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 3-ны өдөр Наипитаут Мьянмарын ерөнхий сайд Тейн Сейнтай хэлэлцээ хийжээ. Вэнь Жябао хэлэхдээ, хэлэлцэн тохиролцсон эрчим хүч, зам харилцааны зэрэг салбар дах том том төслүүдийг хоёр тал товлосон хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх хэрэгтэй. Мьянмарын эдийн засаг нийгмийн хөгжилд боломжийн хирээр туслалцаа үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мьянмарын сонгууль урагштай явагдах болтугай гэжээ.
Хятад Мьянмар дипломат харилцаа тогтоосны 60 жилийн турших хоёр орны харилцааны хөгжлийг Вэнь Жябао өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Мьянмарын засгийн газар ард түмэн өөрийн орны байдалдаа тулгуурлан тогтоосон хөгжлийн замыг Хятадын тал хүндэтгэн үзэж, Хятадын амин чухал ашиг сонирхлыг хөндсөн томоохон асуудал дээр байнга нандин туслалцаа өгсөн Мьянмарын талд талархал илэрхийлж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, дараагийн үе шатанд хоёр тал хамтын ажиллагааны чухал салбар болон төслийг сайтар төлөвлөн тогтоож, дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийг харилцан хэлхээ холбоотой ажиллуулахыг урагш ахиулах хэрэгтэй юм гэжээ.
Тейн Сейн хэлэхдээ, Мьянмар нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, хоёр орны харилцааг стратегийн өндөрлөгөөс чухалд авч үзэж, хоёр талын тохиролцсон хамтын ажиллагааны төслүүдийг бодитой түргэн хэрэгжүүлнэ. Хятадын талтай хамтаар чармайж, дипломат харилцаа тогтоосны 60 жилээр аз тохиол болгож, Мьянмар Хятадын сайн хөршийн найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад Мьянмарын тал бэлэн байна гэжээ.
Мьянмарын дотоодын байдлыг Тейн Сейн ирсэн зочдод танилцуулсан байна. Вэнь Жябао хэлэхдээ, хөрш зэргэлдээ орон, сайн анд болсны хувьд, Мьянмарын сонгууль урагштай явагдахыг Хятадын тал чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Хоёр орны хилийн заагийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа чармайн хамгаалж, түүнийг хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гүүр болгон байгуулахыг хоёр тал зөвшөөрсөн байна. / Номин орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |