• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мьянмарт барьж өгсөн олон улсын хурлын төвийг хүлээлгэн өгөх ёслол боллоо

CRI       (GMT+08:00) 2010-06-03 17:55:02

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон Мьянмарын ерөнхий сайд Тейн Сейн нар 3-ны өдөр Наипитаут Хятадаас Мьянмарт туслан олон улсын хурлын төвийг хүлээн авах ба хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцжээ. Уг хурлын төв бол Хятадаас Мьянмарт тусламж болгон хэрэгжүүлсэн хамгийн том иж бүрэн төсөл юм.

     Хятад Мьянмарын Худалдааны яамны сайд төслийн баримт бичиг солилцох бичигт гарын үсэг зурсан бөгөөд хоёр ерөнхий сайд хурлын төвийг нээжээ. Тухайн орон нутгийн заншил ёсоор, тоорын мөчрийг усанд дүрэн хурлын төвийн хүрэл хөөмөл дээр цацаж, сайн сайхны ерөөл хүргэсэн байна.

     Ерөнхий сайд Вэнь Жябао болон Тейн Сейн нар хамтаар хурлын төвийн танхимтай танилцжээ. / Номин орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе