|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 3-ний өдөр "энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны аялал"-аа өндөрлөөд Бээжинд буцаж ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Вэнь Жябао БНСУ, Япон, Монгол болон Мьянмар зэрэг оронд айлчилсан бөгөөд БНСУ-ын Жежү аралд болсон Хятад, Япон ,БНСУ-ын удирдах хүмүүсийн 3-р хуралд оролцсон юм.
Энэ айлчлал бол Вэнь Жябаогийн энэ онд хийж байгаа анхны айлчлал бөгөөд айлчлалын онцлогийн нэг нь зав муутай дипломат ажлынхаа чөлөөгөөр дөрвөн орны олон салбарын хүмүүс болон эгэл жирийн ард олонтой уулзан ярилцсан явдал юм. Жишээ нь өглөөний дасгал хийх буюу яриа уулзалт зэрэг болно.
Энэ удаагийн айлчлал нь найрамдлаа бэхжүүлж, итгэлцлээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх гол зорилготой бөгөөд Хятад улсын дээрх дөрвөн оронтой сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлж, Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааг ахиулан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал болон хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |