• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябаогийн Монгол зэрэг 4 оронд хийсэн айлчлал амжилтад хүрчээ

CRI       (GMT+08:00) 2010-06-04 10:18:01

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-р сарын 28-аас 6-р сарын 3-ны өдрүүдэд урилгаар Монгол, БНСУ, Япон, Мьянмар зэрэг оронд албан ёсны айлчлал хийж, БНСУ-ын Чежү аралд болсон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р хуралд оролцжээ. Айлчлалын үеэр Хятад улс дээр дурдсан 4 оронтой хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, баялаг амжилтад хүрсэн байна гэж эх орондоо буцах зам зуур Хятадын гадаад явдлын яамны сайд Ян Жэчи илэрхийлжээ.

     Ян Жэчи хэлэхдээ, айлчлалын хугацаанд Вэнь Жябао 4 орны удирдагчтай илэн далангүй, гүнзгий хэлэлцэж, олон салбарынхантай чин сэтгэлээр ярилцан, эгэл жирийн иргэдтэй дотно харилцаж, өргөн их талархал хүлээсэн байна. Энэ айлчлал энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны итгэл зоригийг уламжилсан байна гэжээ. Тэрээр нэгтгэн дүгнэж хэлэхдээ, айлчлал нь Хятад улс болон дээр дурдсан 4 орон хоорондын улс төрийн харилцан итгэлцлийг эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг урагш ахиулан, найрамдалт сэтгэлгээг зузаатгаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах Хятадын шийдвэр зоригийг харуулсан бөгөөд Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлсэн байна гэжээ.

     Байдал хэрхэн өөрчлөгдөн хувирсан ч, харилцан бие биеэ итгэлцсэн найрамдалт хамтын ажиллагаа нь Хятадын эргэн тойрны улс орон хоорондын харилцааны үндэс суурь нь юм. Вэнь Жябаогийн энэ айлчлал алс хэтийн ач холбогдолтой бөгөөд, Хятад болон эргэн тойрны 4 орны харилцаан дах улс төр, эдийн засаг ба нийгэм соёлын үндэс суурь нь болж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг хамгаалан түүнд тус дөхөм үзүүлэх хариуцлагатай бүтээлч байр суурийг бүрэн харуулж, талуудын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг өнө бат тогтвортой хөгжүүлэхийг дорвитой ахиулан, бүс нутгийн хамтын ажиллагааг хамтдаа ашиг хүртэн хамтаар ялалт байгуулах алхам руу хөтөлж, бүс нутгийн байдлыг энх тайван, тогтвортой чиглэлээр хөгжүүлж, тухайн бүс нутгийн ард түмэнд аз жаргал эдлүүлэх нь лавтай юм гэж Ян Жэчи хэлсэн байна. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе