![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 9-11-ний өдрүүдэд Узбекстанд төрийн айлчлал хийх бөгөөд Узбекстаны нийслэл Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орны төрийн тэргүүний зөвлөлийн 10-р хуралд оролцох гэж байна. Энэ бол Хятад Узбекстаны хоёр талын харилцаан дах том явдал болох бөгөөд бас ч ШХАБ-ын том үйл хэрэг болох юм.
Хятад улсаас Узбекстанд суугаа элчин сайд Юй Хунжюнь элчин сайдын яамандаа манай сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Удалгүй болох гэж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний хурал түүнчлэн ШХАБ-ын ирээдүйн хөгжилд гаргаж болзошгүй нөлөөний талаар элчин сайд Юй Хунжюнь хэлэхдээ:
"Удалгүй болох гэж байгаа ШХАБ-ын Ташкентын дээд хэмжээний хуралд, гишүүн орнуудын тэргүүн нар 2009 онд Екатеринбургт болсон дээд хэмжээний хурлаар тохирсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлсэн байдлыг дүгнэх бөгөөд олон улсын болон бүс нутгийн байдлын хандлага, төв Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, байгууллагын дотоодын цаашдын хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, байгууллагын дараагийн хөгжилд чиглэл зааж өгөх болно" гэжээ.
Дарга Хү Жиньтао удалгүй Узбекстанд төрийн айлчлал хийх гэж байгаа тухай ярих үе элчин сайд Юй Хунжюнь хэлэхдээ:
"Айлчлалын үеэр дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Ислам Каримовтой Хятад Узбекстан хоёр талын харилцаа, ШХАБ-ын хөгжил түүнчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Айлчлалын хугацаанд хоёр талын холбогдох салбарууд хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурна. Хятад Узбекстан хоёр тал энэ айлчлалыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Айлчлал нь хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд зүг чиг зааж өгч, Хятад Узбекстаны олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэх бөгөөд ШХАБ-ын цаашдын хөгжилд шинэ аз тохиол олгож, шинэ өргөн уудам хэтийн төлөв нээж, улмаар тус бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай, гишүүн орнууд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа хийгээд хамтын хөгжлийг ахиулах юм гэдэгт бид итгэж байна" гэжээ.
Хятад Узбекстан хоёр орны эдийн засаг худалдаа болон түүх соёлын салбар дах солилцоо хамтын ажиллагааны байдлын тухай ярих үе элчин сайд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа нисэх мэт түргэн хөгжсөн байна. Хятадын талын бүртгэлээс үзвэл, 2009 онд хоёр талын худалдааны хэмжээ 1 тэрбум 910 сая ам. долларт хүрч, 2008 оны мөн үеийнхээс 18.9% нэмэгдэв. Хятад улс нэгэнт Узбекстаны худалдааны хоёрдугаар том түнш болов. Хоёр орны эрчим хүч болон дэд бүтцийн салбар дах хамтын ажиллагаа шинэ алхам хийв. Хятад- Төв Азийн байгалийн хийний хоолойн Узбекстаны хэсгийн дан шугам байгуулагдан хугацаандаа ашиглалтад орсон байна гэжээ.
Хятад Узбекстан хоёр орны улс төр эдийн засгийн харилцаа байнга хөгжихийн хирээр, хоёр талын түүх соёлын салбар дах хамтын ажиллагаа ч түргэн хөгжих хандлагатай болж, ялангуяа хятад хэл сурах халуун өрнөлт Узбекстан гарсан байна.
Сүүлийн жилүүдэд Хятад Узбекстаны харилцаа ирмүүн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтээлтэй болов. Хоёр орны төрийн тэргүүний биечлэн ахиулсан ба хоёр орны холбогдох талын хамтын хүчин чармайлтаар, Хятад Узбекстаны өнө удаан түүхтэй уламжлалт найрамдал нэн сайн сайхан ирээдүй руу замнах нь гарцаагүй гэдэгт итгэж байна.\ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |