|
|
||
Хятадын ГХЯ-ны сайдын туслах Чэн Гүөпин 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн төв Азид хийх айлчлал нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын цаашдын эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, Хятад Узбекстан, Хятад Казахстаны харилцааны төвшнийг бүх талаар дээшлүүлэн, Хятад улс болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон, ажиглагч орнууд хоорондын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын ба бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалан, өнө удаан энх тайван байж, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй бүс нутгийг байгуулахад онцгой чухал ач холбогдолтой юм гэжээ.
Узбекстан болон Казахстаны ерөнхийлөгчийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 6-р сарын 9-12-ны өдрүүдэд Узбекистанд төрийн айлчлал хийж, Узбекистаны нийслэл Ташкентад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 10 дахь хуралд оролцох бөгөөд Казахстанд төрийн айлчлал хийх юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |