• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябаогийн Азийн н дөрвөн оронд хийсэн айлчлал элбэг ололттой боллоо

CRI       (GMT+08:00) 2010-06-04 15:52:15

     Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао5-р сарын 28-наас 6-р сарын 3-ны өдөр хүртэл БНСУ, Япон, Монгол, Мьянмар зэрэг дөрвөн оронд албан ёсны айлчлал хийсэн бөгөөд БНСУ-ын Цежу аралд болсон Хятад, Япон, БНСУ гурван орны удирдагчдын гурав дахь зөвлөгөөнд оролцов. Айлчлалын хугацаанд Хятад улс болон дөрвөн орон хамтын ажиллагааны 30-аад баримт бичигт гарын үсэг зурж, айлчлал элбэг ололттой боллоо. Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хамт айлчилсан Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи эх орондоо буцах нисэх онгоцонд дээр, энэ удаагийн айлчлалаар энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны итгэл болон хүслийг уламжлалаа гэж тэмдэглэжээ.

     Долоон хоногийн айлчлалдаа Вэнь Жябао 50 гаруй арга хэмжээнд оролцов. Дөрвөн орны удирдагчидтай илэн далангүй, гүн гүнзгий хэлэлцээ хийснээс гадна дөрвөн орны олон салбарын зүтгэлтэн нартай чин үнэнчээр ярилцаж, жирийн иргэдтэй халуун дотноор харьцсан байна. Энэ нь орон нутагт халуун тусгал гаргаж, өргөн сайшаалыг хүлээлээ.

     Улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх нь Вэнь Жябаогийн энэ удаагийн дөрвөн орноор хийсэн айлчлалын чухал зорилт олно. БНСУ, Япон, Монгол, Мьянмар дөрвөн орон бол Хятадын ойр хөрш, өөр өөрийн орны алс хэтийн хөгжил болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн талыг үндэслэж, сайн хөршийн итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, сайхан хөршилж, сайхан түншлэх хэрэгтэй гэж Айлчлалын хугацаанд Вэнь Жябао олон дахин онцолжээ. БНСУ-ын талтай хамтаар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна. Хятад улс стратегийн талаар Японыг түншээ гэж үзнэ, Япон өрсөлдөгч биш, дайсагнагч бүр ч биш юм. Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг цааш хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Мьянмарын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятад улс хүндэтгэнэ, Мьянмар улс тогтвортой, эв санаа нэгтэй, хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөж байна гэж тэрээр дэвшүүлэв. Хятад улсын хөгжил ямар ч улс оронд заналхийлэл болохгүй, Хятад улс хэзээ ч жанжлагч болохгүй гэж Вэнь Жябао онцлов.

      Айлчлалын хугацаанд Вэнь Жябао болон БНСУ, Японы удирдагчидтай Солонгосын хойгийн байдлаар санал бодлоо илэн далангүй гүнзгий солилцов. Тэрээр БНСУ, Японы удирдагчдын үзэл бодлыг нухацтай сонссон бөгөөд Хятадын засгийн газрын зарчимт байр суурийг тодорхойлон өгүүлжээ.

     Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи хэлэхдээ: хоёр талын хамтын ажиллагааны 30-аад баримт бичигт гарын үсэг зурсан нь энэ удаагийн айлчлалын бодитой ололт амжилт болно. Айлчлалын хугацаанд Вэнь Жябао чухал үзэл баримтлал болон бодитой санаачилгууд дэвшүүлж, дөрвөн орон нааштай угтан дагав гэжээ.
Энэ удаагийн айлчлалаар Вэнь Жябао үлэмж цаг зарцуулж, дөрвөн орны иргэдтэй харилцаж, солилцоо хийж, маш халуун сэтгэлээр хүний сэтгэлийг догдлуулсан иргэд хоорондын дипломат ажиллагаа болон хүмүүнлэгийн дипломат ажиллагаа өрнүүлэв гэжээ.

     Энэ удаагийн айлчлал бол Хятадын ерөнхий сайдын 2010 оны гадаадад хийсэн анхны айлчлал болно. Байдал хэрхэн өөрчлөгдсөн ч итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагаа бол хөрш дөрвөн оронтой байх Хятадын харилцааны үндэс болно. Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлал алс хэтийн ач холбогдолтой, Хятад болон дөрвөн орны хоёр талын харилцааны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн үндсийг бэхжүүлэн батжуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлийг хамгаалж, түүнд тус төхөм үзүүлсэн Хятадын хариуцлагат байр суурь болон бүтээлч үүргийг бүрэн харуулснаар, хоёр талын сайн хөршийн хамтын ажиллагааны найрсаг харилцаа урт хугацаа тогтвортой хөгжихийг хүчтэй ахиулж, бүс нутгийн хамтын ажиллагаа харилцан ашигтай , үр шимийг нь хамтдаа эдлэх чиглэлээр ахихад тус төхөм үзүүлж, бүс нутгийн байдал энх тайван, тогтвортой чиглэлээр хөгжихийг ахиулж, тус бүс нутгийн орнуудын ард түмэнд үр өгөөж хүртээх нь дамжиггүй юм гэж Ян Жечи тэмдэглэжээ. /баясгалан орчуулж Баатар хянав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе