|
|
||
Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов, Казахстаны ерөнхийлөгч Нүрсүлтан Назарбаевийн урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао Ташкентад болох ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцож, Узбекистан болон Казахстанд төрийн айлчлал хийхээр 9-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордсон байна.
Хятадын ГХЯ үүнээс өмнө хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн төв Азийн орнуудад хийх айлчлал нь ШХАБ-ын эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, Хятад Узбекистан, Хятад Казахстаны харилцааг тал бүрээр дээшлүүлэн, Хятад улсын ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орон хоорондын олон салбар дах харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, олон улсын болон бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалж, өнө бат энх тайванч, хамтаар цэцэглэн хөгжсөн болон эвсэг бүс нутгийн байгуулалтыг түлхэн ахиулахад онц чухал ач холбогдолтой юм гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |