![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 11-12-ны өдрүүдэд Казахстанд төрийн айлчлал хийх гэж байна. Дарга Хү Жиньтаогийн айлчлалаас өмнө Хятадын Олон улсын радио зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жөү Лиг сурвалжилжээ. Энэ удаагийн айлчлал нь Хятад, Казахстаны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж элчин сайд Жөү Ли хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны удирдагч олон удаа харилцан айлчилж учран золгож байна. Энэ оны эхнээс хойш, 4-р сард болсон Вашингтоны цөмийн асуудлын дээд хэмжээний уулзалтын хугацаанд болон Оросын эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээн дээр дарга Хү Жиньтао Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевтай уулзсан юм. Үүнд холбогдуулан Жөү Ли хэлэхдээ,
Хоёр орны удирдагч олон удаа уулзаж, олон удаа харилцан айлчилсан юм. Олон удаа уулзаж, айлчилж байгаа нь хоёр орны харилцаа сайн байгаа, хамтын ажиллагааг улмаар эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзэж байгаатай нягт холбоотой юм. Хамтын ажиллагааны явцад хоёр талд бүр ашигтай бай байх болно гэж хоёрт тал үзсэн юм гэжээ.
Жөү Ли хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны улс төрийн итгэлцэл эрчимжиж байгаа бөгөөд хоёр талын харилцаанд сайн сайхан уур амьсгал бий болж байна. Үүний зэрэгцээ Хятадын гол чухал ашиг сонирхлын асуудлаар Казахстан ямагт Хятадын засгийн газрыг дэмжих байр суурь авсаар ирсэн юм гэжээ. Жөү Ли хэлэхдээ,
Казахстан манай сонирхож байгаа гол чухал ашиг сонирхлын асуудлаар ил тод байр суурьтай юм, Тайвань, Төвдийн асуудал, терроризм, хагалан бутаргах, үндэстний хэт даврах үзлийг эсэргүүцэх талаар байр суурь нь тодорхой бөгөөд бодитой үйл ажиллагаандаа ч ингэж хийсэн юм гэжээ.
Жөү Ли хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа өдрөөс өдөр нягт болж байна, Хоёр орныг холбосон нефтийн хоолой, байгалийн хийн хоолой мөн тэрчлэн төмөр зам болон авто зам зэрэг худалдаа бизнесийн харилцаа холбоо нь эртний торгоны замын дүр төрхийг дахин харуулж байна. Хоёр орны эх баялгийн бус салбар жишээлбэл холбоо, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа ч нааштай хөгжиж байна гэжээ.
Дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын чухал ач холбогдлын тухай Жөү Ли хэлэхдээ,
Хойшид хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар энэ удаагийн айлчлал нь чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн айлчлалын хугацаанд зарим баримт бичиг нийтлэх бөгөөд гарын үсэг зурж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын онц анхаарч байгаа асуудал болон сонирхож байгаа асуудлыг улам цаашид зохицуулах болно гэжээ.
Жөү Ли хэлэхдээ, Казахстан бүс нутгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ удаагийн айлчлалын хугацаанд Хятад, Казахстан хоёр орны удирдагч бүс нутгийн байдлаар санал бодлоо солилцох юм, энэ нь бүс нутгийн аюулгүйн байдал болон тогтвортой байдалд нааштай үр нөлөө үзүүлэх болно гэжээ.
Тэрээр үгнийхээ төгсгөлд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Казахстан хоёр орны удирдагчдын анхаарал халамж болон холбогдох салбарын түлхцээр хоёр орны эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, гэгээрэл боловсрол, соёлын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөн юм, дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны стратегийн түншийн харилцааг улмаар гүнзгийрүүлэх юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |