• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Узбекистанд айлчилж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-09 17:39:22

     Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 9-ний өдрийн үдэд тусгай онгоцоор Ташкентад хүрч, тус оронд хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Ташкентад болж байгаа ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцох юм.

     Дарга Хү Жиньтао тэргүүтэй айлчлалын хэсгийг Узбекистаны ерөнхий сайд Шавкат Мирзиёев зэрэг тус орны засгийн газрын өндөр албаны хүмүүс, онгоцны буудалд угтан авсан байна. Дипломат харилцаа тогтоосон 18 жилийн турш Хятад Узбекистаны харилцаа эрүүл тогтвортой хөгжив. 2004 оны 6-р сард Хятад Узбекистаны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулахаар хоёр тал шийдэж, үүнээс хойш хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд оров. Хоёр талын улс төрийн итгэлцэл өдөр ирэх тутам нэмэгдэж, эдийн засаг,худалдаа, эрчим хүч, зам тээвэр, нийгэм соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, анхаарал хандуулж байгаа том чухал асуудлаар харилцан дэмжиж, НҮБ, ШХАБ зэрэг олон талт хүрээнд нягт хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд бодитой ашиг сонирхол авчрав гэж Хү Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараан тэмдэглэжээ.

     Энэ удаагийн айлчлалын зорилго бол Хятад Узбекистан хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг зузаатгаж, Хятад Узбекистаны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг шат өгсүүлэх явдал болно гэж Хү Жиньтао хэллээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе