|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 9-ний үдээс хойш Ташкентад Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон шинэ нийтлэг ойлголтод хүрэв.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын тал Узбекистантай харилцаа хөгжүүлэх явдлыг маш чухалд үзэж, урт хугацаанд найрсаг байх, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх, эрх тэгш харилцан ашигтай байх талаар Хятад, Узбекистаны харилцааны хөгжлийн жолоодох зарчим болгосоор ирсэн юм. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын талын энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэжээ.
Тэрээр Хятад, Узбекистаны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг дээшлүүлэх талаар 6 зүйлтэй санал дэвшүүлэв. Нэгдүгээрт, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, харилцан итгэлцлийн төвшнийг дээшлүүлэх. Хоёрдугаарт, давуутай талаараа харилцан нөхөж, эрчим хүчний хамтын ажиллагаагаа ахиулах. Гуравдугаарт, нөөц баялгийн бус салбар болон шинэ техникийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх. Дөрөвдүгээрт, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, терроризм, шашны хэт даврагч хүчин, үндэстний хагалан бутраах хүчинд хатуу цохилт өгөх. Тавдугаарт, хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, найрамдлын үндэс суурийг бэхжүүлэх. Зургадугаарт, олон талт зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах эдгээр болно.
Узбекистаны тал ШХАБ-ын тэргүүлэгч орон болсноос хойш гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, байгууллагын дотоодын байгуулалтыг эрчимжүүлэх, байгууллагын олон улсын байр суурийг дээшлүүлэхийн төлөө хийсэн үлэмж ажлыг Хү Жиньтао өндрөөр үнэлэн сайшаав.
Каримов хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах олон улсын хамтын ажиллагаанд Хятадын гүйцэтгэсэн чухал үүргийг Узбекистаны тал өндрөөр үнэлэн сайшааж, бүс нутгийн болон олон улсын асуудлыг зохицуулахын төлөө чухал хувь нэмэр оруулсан Хятад улсыг сайшааж байна. Хятадын талтай хамтаар хоёр орны харилцааг цаашид өргөтгөж, хоёр ард түмэнд буян хийж, төв Азийн бүс нутгийн энх тайван, хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Узбекистаны тал бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |