• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Узбекистаны парламентын удирдагчтай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-10 16:25:08

     Узбекистанд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 10-ны үдээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Каримов, Ерөнхий сайд Мирзиёевийн хамт Узбекистаны Дээд зөвлөлийн Сенатын дарга Сабировтой уулзав.

     Хү Жиньтао хэлэхдээ, хоёр орны парламентын хэлхээ холбоо бол хоёр орны найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагаа өдөр ирэх тутам өргөжиж, ил тод ахиц хийж, хоёр орны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулав. 9-ний өдөр хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцаанд холбогдуулан санал солилцож, шинэ чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав гэжээ.

     Сабиров хэлэхдээ, Узбекистаны парламент БХАТИХ-тай найрсаг харилцаатай байгаа, хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе