|
|
||
Хятад улс Узбекистаны Нефть байгалийн хийн компанитай байгалийн хий худалдаж борлуулах ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурснаар Узбекистан жил бүхэн Хятадад 10 тэрбум шоо метр байгалийн хий хангах болно гэж Хятадын Нефть байгалийн хийн корпорац компани 10-ны өдөр мэдэгдсэн байна.
Ерөнхий хэлэлцээрийн дагуу, Хятад, Узбекистан хоёр тал нааштай арга хэмжээ авч, Узбекистаны хоолойн системийг Хятад, Узбекистаны байгалийн хийн хоолойн системтэй холбох юм байна. Хятад, Узбекистаны байгалийн хийн хоолой бол Хятад-төв Азийн байгалийн хийн хоолойн нэг хэсэг, энэ хоолой 2009 оны 12-р сараас ашиглалт орсон юм.
Хятад-төв Азийн байгалийн хий дамжуулах хоолой баруунаас Туркменстан болон Узбекистанаас гараа авч, Узбекистаны төв хэсэг болон Казахстаны өмнөд хэсгээр дайран, Шиньжяны Хоргосоор Хятадын хилд орсны дараа баруун нутгийн хийг зүүн нутагт дамжуулах хоёрдугаар шугамтай холбогдож, нийт урт нь 1833 километрт хүрэх болно.\ Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |