|
|
||
Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао Ташкентад ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцсоны дараа 11-12-ны өдөр Казахстанд төрийн айлчлал хийх болно. Энэ айлчлалаас өмнөхөн Казахстаны Ерөнхийлөгчийн сангийн харьяа Казахстаны "Дэлхийн эдийн засаг болон улс төрийн судалгааны хүрээлэн"-гийн Хятадын асуудлын мэргэжилтэн Ерлан Мадиев манай радио болон Хятадын бусад хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед тэмдэглэхдээ, өнөө Казахстан Хятадын улс төрийн итгэлцэл өндөр, эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжиж, ШХАБ-ын хүрээн дэх харилцан ашигтай хамтын ажиллагааны хэдийн төлөв хэмжээлшгүй өргөн гэжээ.
Мадиев хэлэхдээ, Хятад улс бол Казахстаны хамгийн том хөрөнгө оруулагч орны нэг, түүний шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 9 тэрбум ам. доллароос давжээ. Эдийн засаг худалдааны нягт харилцаа нь хоёр орны улс төрийн салбарын харилцаа солилцоо , хөгжил дэвшилд бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.
Мадиев хэлэхдээ, Хятад улс Казахстаны нийгэм эдийн засгийн хөгжлийн шинэ анхаарал--- нөөц баялгийн бус салбарыг нээн хөгжүүлэхийг бүрэн ойлгож байгаа бөгөөд тууштай дэмжиж байна гэжээ. ШХАБ-д Хятадын гүйцэтгэж байгаа үүргийн тухай ярих үед тэрээр хэлэхдээ, Хятад улс бол ШХАБ-ын эрүүлээр, эмх цэгцтэй хөгжихийг санаачлан биелүүлж, Хятад улсын "сайн хөрш , амгалан хөрш, чинээлэг хөрш" -тэй байх дипломат бодлого нь уг байгууллагын олон талын үйл хэрэг дээр бүрэн илэрч байна. Хятад улс тус бүс нутгийн бусад орнуудтай эдийн засгийн хөгжлийн туршлага, ололт амжилтаа хамтаар хуваалцахад бэлэн байгаагаа бодитой үйл ажиллагаагаараа гэрчилж байна . "Дарга Хү Жиньтао ноднин жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр, Хятадын тал 10 тэрбум ам. долларын зээлийн дэмжлэгээр тус байгууллагын гишүүн орнуудын банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахад туслах болно гэж мэдэгдсэн юм. Энэ арга хэмжээ нь Хятад улс тус бүс нутгийг хамтаар хөгжүүлэх үнэнч санаатай гэснийг тодорхой харуулсан байна гэжээ.
Мадиев хэлэхдээ, ШХАБ нь бүх дэлхийн дөрөвний нэг хувийн хүн амтай бөгөөд Европ Азийн эх хуурайн 60 хувийн нутаг дэвсгэртэй, байгалийн нөөц баялаг элбэг, асар их зах зээлийн орон зай болон хүчирхэг их эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын бодит хүчинтэй юм. Нэг нээлттэй байгууллагын хувьд ШХАБ нь НҮБ, Тусгаар улсуудын холбоо, АСЕАН, Европ Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг зэрэг олон улс болон бүс нутгийн байгууллагатай сайн сайхан хамтын ажиллагаагаа хэвээр хадгалсаар байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, жилд нэг удаа болдог ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь дэлхий нийтийн анхаарлыг татсан том үйл хэрэг болж, гишүүн орны удирдагчид тус байгууллагын стратегийн хөгжлийн чиглэл болон хамтын ажиллагааны гол гол салбарт төлөвлөгөө хийх нь тус бүс нутгийн хөгжилд холбоотойгоор барахгүй мөн бүх дэлхийн хөгжилд нөлөө үзүүлэх болно гэжээ.
Тэрээр үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, Европ Азийн бүс нутгийн том орон, хөрш орны хувьд Казахстан Хятадын стратегийн түншийн харилцаа маш чухал юм . Ерөнхийлөгч Назарбаев болон Дарга Хү Жиньтаогийн дээд хэмжээнд итгэлцсэн найрсаг харилцаа бол хоёр орны харилцааны үргэлжлэн тогтвортой хөгжих баталгааны нэг болох юм. Би Казахстан Хятадын харилцааны ирээдүйд итгэл төгс байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |