|
|
||
Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 6-р сарын 9-10-ны өдрүүдэд Узбекстанд төрийн айлчлал хийв. Хоёр орны төрийн тэргүүн "Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлж, "зүүн Туркестан" -ы террорист хүчинд цохилт өгөх явдал бол олон улсын терроризмын эсрэг тэмцлийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэж тэмдэглэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, терроризм, хагалан бутраах хүчин, хэт даврагчид бол мөн л тус бүс нутгийн аюулгүй байдал хийгээд тогтвортой байдлын гол заналхийлэл мөн. Хоёр орон болон тус бүс нутгийн энх амгалан байдлыг хамгаалахын төлөө, хоёр тал хоёр орны холбогдох салбарын зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бөгөөд ШХАБ-ын хүрээнд хүчин төгөлдөр арга хэмжээ авч, "зүүн Туркестан" -ы террорист хүчний багтаасан бүх төрлийн терроризмд хамтаар цохилт өгөх болно гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |