|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 11-ний өдөр Ташкентад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,эх баялгийн бус салбарын хамтын ажиллагааг ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг зохион байгуулах шинэ чухал хөгжлийн чиглэл болгох санал дэвшүүлсэн байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, бид заавал "Олон талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө" болон гишүүн орнуудын банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулах санаачлагийг эрчимтэй хэрэгжүүлж, бүс нутгийн зам харилцаа, эрчим хүч, холбоо, дэд бүтцийн байгуулалтын сүлжээг яаралтай байгуулж, гааль, чанарын шалгалт зам харилцаа тээвэр зэрэг салбарыг хялбарчлах санал хэрэгжүүлж, олон талууд оролцсон, хамтын ашигтай шинэ үлгэр жишээ төслийг сонгож, эдийн засгийн хөгжилд хяналт тавих механизмыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Хамтын ажиллагааны хэлбэрийг шинэчлэн өөрчилж, ШХАБ-ын бүс нутгийн электрон бизнесийн тавцан байгуулахыг судлах бөгөөд хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан тусгай сэдвийн судалгаа хийх ёстой гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |