• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Киргизэд чадлын хирээр тусална

CRI       (GMT+08:00) 2010-06-11 15:56:45

      Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 11-ний өдөр Ташкентад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10-р хуралд оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын тал ШХАБ-ын гишүүн орнуудын хамт Киргизэд чадлын хирээр туслахад бэлэн байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд нягтрал итгэлцлээ бэхжүүлж, тус байгууллагын хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Бид заавал "Урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г тууштай хэрэгжүүлж, үеийн үед найрсаг байх зарчмын дагуу стратегийн яриа хэлэлцээ болон бодлогын зохицуулалтыг үргэлжлэн эрчимжүүлж, гишүүн орны бүрэн эрх, аюулгүйн байдал, хөгжлийн гол чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар нягт хамтран ажиллах хэрэгтэй. Онц байдлын механизмыг зүй зохистой, үр ашигтай хэрэгжүүлж,олон улс болон бүс нутгийн чухал асуудлаар хамтын байр сууриа цаг тухайд нь боловсруулан тогтоож, хамтын дуу хоолойг нийтэлж, бүс нутгийн аюулгүйн байдал болон тогтвортой байдлыг үнэн бодитой хамгаалах хэрэгтэй гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе