• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао ШХАБ-ын эв санааны нэгдэл, тогтвортой хөгжлийг ахиулах асуудлаар санал дэвшүүлэв

CRI       (GMT+08:00) 2010-06-11 17:45:20

      ШХАБ-ын бодлого тогтоох дээд байгууллага –гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хурал орон нутгийн цагаар 11-ний өдөр Узбекстаны нийслэл Ташкентэд болов. Хятад улсын Дарга Хү Жиньтао уг хуралд оролцон чухал үг хэлж, ШХАБ-ын эв санааны нэгдэл, тогтвортой байдал болон хөгжлийг ахиулах асуудлаар Хятадын талын саналыг дэвшүүлжээ.

     Олон улсын байдал ээдрээнтэй, гүнзгий өөрчлөлтийг өнгөрүүлээд, уг бүс нутгийн байдалд тогтворгүй олон хүчин зүйл тодорхой нэмэгдэж, олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө үргэлжилж, терроризм, хагалан бутраах үзэл, хэт даврагч үзэл зэрэг "гурван зүйлийн хүчин" болон мансууруулах бодис хил давуулан наймаалах асуудал өдөр ирэх тутмаа ноцтой болж байгаа байдалд ШХАБ-ын энэ дээд уулзалт болж байгаа юм. ШХАБ-д одоогоор тулгарсан олон улсын болон бүс нутгийн байдлыг зохицуулах тухай Дарга хү Жиньтао дараа саналыг дурдлаа.

     "ШХАБ-ын олон гишүүн орнууд'Шанхайн зориг санаа'-г журамлан сахиж, эв санаа нэгтэйгээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамт олны оюун ухаан болон хүчин чадлыг бүрэн бадруулдаг л юм бол саад бэрхшээлийг ялан давж, хамтын хөгжилд хүрч чадах юм" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.

     ШХАБ 2001 оны 6-р сард Хятадын Шанхай хотноо байгуулагдаад, өнөө гэхэд 9 жилийн нүүр үзэж байна. 9 жилийн турш, ШХАБ нь аюулгүйн салбар, эдийн засгийн салбар болон хүмүүнлэгийн салбарыг багтаасан хамтын ажиллагааны чухал чухал салбарт маш их чухал үр дүнд хүрч, бүс нутгийн энх тайван болон аюулгүйн байдлыг хамгаалах, эдийн засгийн хөгжлийг ахиулах гол хүчин болсон юм.

      Олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдалд, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах, тогтвортой байдлыг хамгаалах, хамтаар хөгжих нь ШХАБ-ын Ташкентын энэ дээд уулзалтын гол сэдэв болсон юм. Хятадын хамгийн дээд удирдагчийн хэлсэн 2000 орчим үгтэй энэ яриаг үзэхэд, эв санаа нэгтэй, тогтвортой байх, хөгжил нь түүний гол зүйл болж, энэ оны ШХАБ-ын дээд уулзалтын гол сэдэвтэй бүрэн нийцэж байна. Эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах талаар, Дарга Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд эв санаа нэгтэй байдал, итгэлцлээ бэхжүүлж, уг байгууллагын хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

     "Бид стратегийн яриа хэлцэл болон бодлогын зохицуулалтаа цаашид эрчимжүүлж, гишүүн орнуудын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжилд холбогдсон амин чухал ашиг сонирхолын асуудлаар нягт хамтран ажиллана. Онц байдлыг зохицуулах механизмийг зохистой үр ашигтай ашиглан, олон улсын болон бүс нутгийн чухал том асуудлаар хамтын байр суурь боловсруулж, бодол сэтгэл, үг дуу нэгтэй байж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг нухацтай хамгаална" гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ.

     Дарга Хү Жиньтао бас хэлэхдээ, Киргизийн байдал түргэхэн тогтвортой болж, нийгэм нь хөгжиж, ард иргэд нь аз жаргалтай аж төрөхийг бид чин сэтгэлээсээ хүсч байна. Киргикэд боломжийн хирээр цаашид туслалцаа үзүүлэхийн тулд, Хятадын тал гишүүн орнуудтай хамтаар цаашид хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэлээ.

     Тогтвортой байдлыг хангах талаар, ШХАБ-ын гишүүн орнууд терроризмийн эсрэг тэмцэх эрч хүчээ нэмж, уг байгууллагын хөгжилд аюулгүй орчин ахуй бүрдүүлэн өгөхийг Дарга Хү Жиньтао санал болголоо.

     Хамтын хөгжилд хүрэх талаар, Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, ШХАБ-ын гишүүн орнууд хамтын ажиллагааны нөөц хүчээ бүрэн ашиглан, уг байгууллагын хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. \Урангоо, Г.Сайн-Өлзий, О.Дарамбазар нар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе