• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Казахстаны парламентын дээд доод танхимын дарга нартай уулзав

CRI       (GMT+08:00) 2010-06-12 21:35:18

      Казахстанд төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 12-ны үдээс хойш Астана-д Казахстаны парламентын дээд танхимын дарга Касумжомарт Токаев, доод танхимын дарга Урал Мухамеджанов-той тус тус уулзав.

      Токаев-той уулзах үеэр Хү Жиньтао хэлэхдээ, олон жилийн туршид Хятадын АТИХ болон Казахстаны парламент хоорондоо хамтын ажиллагааны сайн харилцаатай ирсэн юм. Хууль тогтоохыг боловсронгуй болгох, засаг захиргаанд хяналт тавих, эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах түүнчлэн гадаад харилцааны талаар хоёр тал сайн харилцаа хамтын ажиллагаа тогтоосон байна гэжээ. Хятад Казахстаны харилцаа нь хоёр орны хууль тогтоох байгууллага болон өргөн олон төлөөлөгчид, гишүүдийн идэвхтэй оролцооноос салж чадахгүй юм. Хоёр орны хууль тогтоох байгууллага нь олон салбар дахь найрсаг харилцаагаа нэмэгдүүлж, Хятад Казахстаны стратегийн түншийн харилцааг бэхжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд шинэ хүч нэмж, хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцаанд бат бэх үндэс суурь бүрдүүлэхийг Хятадын тал дэмжинэ гэжээ.

      Мухамежанов-той уулзах үеэр Хү Жиньтао хэлэхдээ, хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал хэсэг нь юм. Урт хугацааны турш хоёр орны хууль тогтоох байгууллага болон тусгай комисс нягт харилцаж, хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрсэн бөгөөд хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэхэд идэвхтэй нөхцөл бүрдүүлж өгсөн байна. Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах талаар чухал хүчин чармайлт гаргаж буй Казахстаны парламентыг Хятадын тал өндөр үнэлж байна гэжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе