• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Казахстанд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-12 15:16:41

    Казахстаны ерөнхийлөгч Нурсуртан Назарбаевын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 11-ний орой тусгай нисэх онгоцоор Астанад хүрэлцэн очиж, Казахстанд хийх төрийн айлчлалаа эхэлсэн байна.

    Казахстаны засгийн газрын ерөнхий сайд Карим Кажимканули Масимов нар онгоцны буудалд дарга Хү Жиньтао нарыг угтав. Хү Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, дипломат харилцаа тогтоосон 18 жилийн турш, Хятад Казахстаны харилцаа бадран хөгжсөн хэвээрээ байна. Хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, эрчим хүч, аюулгүй байдал, хүмүүнлэг зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны үр дүн тодорхой байна. Хоёр тал харилцан анхаарал хандуулж байгаа чухал эмзэг асуудлаар харилцан шуурхай дэмжин, НҮБ, ШХАБ, Ази тивийн хамтран ажиллах ба итгэлцэх арга бодлогын хурал зэрэг олон талт хүрээнд нягт хамтран ажиллаж, хоёр орон хоёр ард түмэнд бодит ашиг хүртээн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

    Хоёр талын хамтын чармайлтаар энэ удаагийн айлчлал маань амжилтад хүрч, Хятад Казахстаны стратегийн түншийн харилцаа шинэ шатанд хүрч чадна гэдэгт итгэл төгс байна гэж Хү Жиньтао мөн хэлжээ. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе