|
|
||
Узбекистанд айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 11-ний өдөр Ташкентад мөн тус улсад айлчилж байгаа Туркменстаны ерөнхийлөгч Гүрбангүлү Бердимухамедовтой уулзсан байна.
Хү Жиньтао уулзалтын үеэр тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Туркменстаны харилцаа эрүүл саруулаар хөгжив. Хоёр талын дээд хэмжээний хэлхээ холбоо нягт байж, улс төрийн итгэлцэл өндөр төвшинд хүрсэн ба олон салбар дах харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүн мэдэгдэхүйц товойж, бие биеийн анхаарлаа хандуулж байгаа томоохон асуудлаар харилцан эрс дэмжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар сайтар хамтран ажиллаж ирлээ. Хятад Туркменстаны харилцааны хөгжилд олсон үр дүнд Хятадын тал сэтгэл хангалуун байна. Хоёр тал хамтаар чармайж, нэгэнт тохирсон нийтлэг ойлголт болон хэлэлцээрийг даруй хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, эрчим хүч, эрдэс баялгийн бус зэрэг олон салбар дах хамтын ажиллагаагаа тэлэн гүнзгийрүүлж, Хятад Туркменстаны найрсаг хамтын ажиллагааны харилцааг гүнзгий урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Гүрбангүлү Бердимухамедов хэлэхдээ, Туркменстан Хятадын харилцааны тухай Хү Жиньтаогийн үнэлгээ түүнчлэн хоёр талын харилцааг хөгжүүлэх чухал саналыг би бүрэн зөвшөөрч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын талтай хамтаар эрчим хүч, эх баялгийн бус түүнчлэн дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дах ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны харилцааг байнга урагш хөгжүүлэхэд Туркменстаны тал бэлэн байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |